Ерөнхий мэдээлэл
Энэхүү бэлгийн карт нь Gorkhi Family Resort-оос гаргасан бөгөөд зөвхөн манай амралтын газар болон албан ёсны сувгаар хийгдсэн захиалгад ашиглах зориулалттай.
Ашиглах нөхцөл
Бэлгийн картыг Gorkhi Family Resort-ын бүх төрлийн үйлчилгээнд ашиглах боломжтой.
Нэг удаагийн захиалгад хэд хэдэн бэлгийн карт ашиглах боломжтой.
Үлдэгдэл дүнг дараагийн захиалгад ашиглаж болно (бүрэн ашиглагдаж дуусах хүртэл).
Картын үлдэгдлийг бэлэн мөнгөөр буцаахгүй.
Бэлгийн картын кодыг нууцлан хадгалах шаардлагатай. Алдагдсан гээгдсэн тохиолдолд сэргээх буюу шин код олгох боломжгүй.
Хүчинтэй хугацаа
Бэлгийн карт нь худалдан авсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй.
Хугацаа дууссан карт дахин сэргээгдэхгүй, сунгах боломжгүй.
Буцаалт ба солилцоо
Худалдан авсан бэлгийн карт буцаалт хийх боломжгүй.
Алдагдсан, хаягдсан, эсвэл хууль бусаар ашиглагдсан картын нөхөн олговор олгохгүй.
Хууран мэхлэлт ба ашиглалтын хязгаарлалт
Хуурамч, зөрчилтэй, хууль бусаар ашигласан тохиолдолд компанийн зүгээс тухайн картыг хүчингүй болгох эрхтэй.
Бэлгийн картыг зөвхөн тухайн картыг эзэмшигч ашиглана.
Холбоо барих
Ресортод амрах, захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээллийг 7724-2222 утсаар эсвэл gorkhi@seraidesk.mn хаягаар холбогдон авна уу.
Анхаарна уу:
Горхи гэр бүлийн эко ресортод амарч буй бүх зочид дараах дүрмийг мөрдөнө.
- Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
- Үдшийн 23:00 цагаас хойш нам гүм байдлыг сахиж амарна.