Хэрэглэгчдийн түгээмэл асуудаг асуулт |
1. Бэлгийн карт гэж юу вэ?
Бэлгийн карт нь манай ресорт, ресторан, массаж болон бусад үйлчилгээнд тодорхой дүнгээр үйлчлүүлэх боломжийг олгодог урьдчилсан төлбөртэй карт юм.
2. Би хаанаас худалдан авч болох вэ?
Манай вэбсайтаар (gorkhi-gifts.com) дамжуулан онлайнаар худалдан авах боломжтой.
3. Би яаж ашиглах вэ?
Та борлуулалтын алба руу холбогдон бэлгийн картаа худалдан авч имэйлээр 16 орон кодтой бэлгийн карт хүлээн авна. Үүнийг ресорт дээр ирэхдээ эсвэл онлайнаар захиалга өгөхдөө кодыг ашиглан хэрэглэнэ.
4. Хүчинтэй хугацаа байдаг уу?
Тийм, бэлгийн карт нь худалдан авснаас хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй.
5. Үлдэгдэл үлдэх үү?
Тийм ээ. Ашиглаагүй үлдэгдэл таны дараагийн хэрэглээнд хадгалагдана.
6. Мөнгөн дүнг хэрхэн шалгах вэ?
Та манай ресортын ресепшн дээр ирж шалгуулах эсвэл бидэнтэй холбогдож (утас/имэйлээр) үлдэгдлээ лавлаж болно.
7. Бэлгийн картыг бэлэг болгон бусдад илгээж болох уу?
Тийм, манай бэлгийн картыг дараах хоёр аргаар бусдад бэлэг болгон илгээх боломжтой:
Захиалгын албатай холбогдох: Та бэлгийн карт илгээхийг хүссэн хүний нэр, имэйл хаяг зэрэг мэдээллийг өгснөөр бид тухайн хүнд бэлгийн картыг илгээж өгнө.
Өөрт байгаа бэлгийн картыг ашиглах: Танд аль хэдийн бэлгийн карт байгаа бол, тухайн картаар өөр өөр дүнтэй шинэ картуудыг худалдан авч, найз нөхөд, хайртай дотнын хүндээ илгээж болно.
8. Карт буцаах боломжтой юу?
Захиалга хийгдсэний дараа буцаалт хийх боломжгүй тул худалдан авалт хийхээс өмнө сайтар шалгана уу.
9. Төлбөрөө юугаар төлж болох вэ?
Манайх одоогоор зөвхөн бэлгийн картаар үйлчилгээний төлбөрийг хүлээн авч байна. Та вэбсайтаар орж, өөрийн сонгосон дүнтэй бэлгийн картыг худалдан аваад, рестораны үйлчилгээ болон буудлын захиалгад ашиглах боломжтой.